МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Та бүхэндээ сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье
2023.02.22
Орон нутгийн хөгжил

Та бүхэндээ сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье

Амар байна уу? Буянт буурал ахмадууд минь энх тунх, амар түвшин, эрч хүчтэй идэр залуус нь ухаан хурц, ажил үйлс арвин, хүүхэд бүхэн эрүүл саруул, эрдэм төгс байж өвлийг өнөтэй давж, урин хавартай золгож байна уу.

Та бүхэндээ XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.

Миний бие 2020 онд та бүхнийхээ итгэлээр Монгол Улсын Их Хуралд гишүүнээр сонгогдож, сонгогдсон цагаасаа хойш ард иргэдийн амьдралд хэрэгцээ шаардлагатай хууль тогтоомжийг өргөн барьж батлуулахаас гадна, иргэдтэйгээ эргэх холбоотой байхыг эрхэмлэж Баянзүрх дүүргийнхээ 20.000 гаруй иргэнтэй танхим болон цахимаар уулзаж, 11.000 гаруй санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн. Цаашид хийж буй ажил бүрдээ та бүхнийхээ санал бодлыг тусгасан, эв эеийг эрхэмлэж итгэл дүүрэн, эрч хүчтэйгээр хамтдаа хөгжин дэвшихийн төлөө ажиллах болно гэдгээ энэхүү мэндчилгээгээр хүргэж байна.

Урин цагийн салхийг нааш нь эргүүлдэг, угтах өдрийн нарыг өргөж уужруулдаг, ихэс дээдсээс минь өвлүүлж өгсөн, ёс төрт их баяраараа тэнгэр шигээ тэнүүн сэтгэлтэй түмэн олон минь айл хотлоороо амар амгалан, аливаа үйлс нь бүтэмж төгс, аз хийморь нь өөдрөг бадрангуй, алс ирээдүй нь гэгээн саруул байж сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Хүндэтгэсэн:

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороон дарга

Энхтайваны БАТ-АМГАЛАН Хураа

ШИНЭ МЭДЭЭ