МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Үндсэн хууль бол Монголчуудын оюуны хамтын бүтээл
2023.01.14
Хууль, эрх зүй

Үндсэн хууль бол Монголчуудын оюуны хамтын бүтээл

Монгол улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ үндсэн хуулиараа тунхагласны түүхт 31 жилийн ой тохиож байна.

Бид түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг батлахын тулд 4 удаа хэлэлцэж, эхний гурван хууль намб хандлага, марксист үзэл суртлыг баримталж байсан.

Харин 1992 оны шинэ Үндсэн хуулиар иргэнээ дээдэлж, нийт хүн амыг нийгмийн анги, давхарга, үзэл бодлоор ялгаварлахгүй, нийтлэг эрх ашиг сонирхлыг хамгаалж, хүний эрх, шударга ёс, эв нэгдлийг эрхэм зорилго болгон ардчилсан Үндсэн хууль гэж үзэн "МЭДЭГТҮН, САХИГТУН" хэмээн тунхаглан зарласан нь түүхэнд тодоор бичигдэн үлджээ.

Иймд Үндсэн хуулиа дээдэлж, сахин хамгаалж, даган мөрдөж хүмүүнлэг, ээлтэй нийгмийн төлөө зүтгэж буй иргэн бүрд Монгол улсын

Үндсэн хуулийн өдрийн мэндийг дэвшүүлье.
Төр түвшин, Түмэн олон минь амар амгалан байх болтугай

ШИНЭ МЭДЭЭ