Боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст “Гавьяат” цол хүртээв
2022.11.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст “Гавьяат” цол хүртээв

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат” цол хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

  • Хандын Өлзийханд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн ахмад багш
  • Тогтохсүрэнгийн Гүндэгмаа Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн ахмад багш
  • Балжирын Балдулмаа Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн ахмад багш
  • Даваасамбуугийн Жамсранжав Монгол Улсын Их сургуулийн Завхан дахь салбар сургуулийн ахмад багш
  • Чойжилсүрэнгийн Галтбаатар Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р дунд сургуулийн ахмад багш

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

  • Лантуугийн Галт Хөдөө аж ахуй их сургуулийн профессор, ахмад багш

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  • Натаагийн Оюундэлгэр
  • Мялдоржийн Ганзул Нийслэлийн 130-р сургуулийн хөгжмийн багш нарыг тус тус шагналаа.
  • Шагнал хүртсэн салбарынхаа шилдгүүдэд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ШИНЭ МЭДЭЭ