Япон улсад инженер, техникийн ажилтнуудыг үргэлжлүүлэн бэлтгэх хүсэлт илэрхийлэв
2022.11.02
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Япон улсад инженер, техникийн ажилтнуудыг үргэлжлүүлэн бэлтгэх хүсэлт илэрхийлэв

Жайка олон улсын байгууллагын ерөнхийлөгч Танака Акихикотой уулзлаа. БШУЯ болон ЖАЙКА олон улсын байгууллага өнөөдрийг хүртэлх хугацаанд

  • Инженер технологийн дээд боловсрол төсөл
  • Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах
  • “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих JDS тэтгэлэгт хөтөлбөр
  • ЕБС-ийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл

“САТРЕПС” буюу “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг сайжруулах нь” төсөл гэсэн 5 төслийг хамтран хэрэгжүүлжээ.

Энэ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, стратегийн түвшний олон төсөл хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа онцоллоо. Цаашид,

  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд оюутан суралцуулах
  • Япон Улсын дэмжлэгтэйгээр бага, дунд боловсролын чанарыг сайжруулах, сургуулийн барилга байгууламж барих
  • Монгол-Японы эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх орны тоо 104 байгаа бол 350 ортой болгож өргөжүүлэх, эмнэлгийн менежментийг төгөлдөржүүлэх төслийн 2-р шатыг эхлүүлэх
  • Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 40 мянган инженер техникийн ажилтан шаардлагатай учир инженер техникийн дээд боловсрол төслийн 2 дугаар шатыг эхлүүлэх

Сургуульд суурилсан менежментийг сайжруулах зэрэг чиглэлээр хамран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ