МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
2022.10.14
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хорооны ээлжит хуралдаан болж Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл сонслоо.

Товч мэдээлэл хүргэхэд:

Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 769.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.

Он дуустал 543.3 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлэхээр ажиллаж байгаагийн 310 тэрбум нь чанаргүй, 212 тэрбум нь анхаарал хандуулах, 21 тэрбум нь хэвийн зээлийн ангилалд хамаарч байгаа аж.

2022 оны эцэс гэхэд нийтдээ 1.3 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна гэсэн мэдээллийг Хөгжлийн банкны удирдлагууд өгөв.

Миний бие Хянан шалгах түр хорооны гишүүний хувиар

  • Хөгжлийн банк хяналт шалгалтын үйл ажиллагаандаа олон улсын нягтлан бодох бүртгэлийн IFRS стандартыг хэрэглэж байгаа эсэх,
  • Капитал банкны өр төлбөрийг хэрхэн барагдуулсан,
  • Ирэх жил төлөх Евро, Самурай бондын эргэн төлөлтийг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх талаар асууж хариулт авлаа.

ШИНЭ МЭДЭЭ