МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Миний кодын эхлэл” хакатоны эхний шатанд сурагчид вэб хуудас зохион өрсөлдөж байна
2022.11.17
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

“Миний кодын эхлэл” хакатоны эхний шатанд сурагчид вэб хуудас зохион өрсөлдөж байна

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран Сонгинохайрхан дүүргийн 12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй “Миний кодын эхлэл” хакатон тэмцээн үргэлжилж байна.

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр тэмцээний 1-р шат болж байна.

Сурагчид код бичих анхан шатны сургалтад хамрагдаж, сургалтаас авсан мэдлэгээ баталгаажуулан вэб хуудас зохиох гэх мэт даалгавруудыг гүйцэтгэн өрсөлдөж байна.

Эхний шатанд Сонгинохайрхан дүүргийн 24 сургуулийн 154 оролцогчоос бүртгэлийн шатанд шалгарсан 48 сурагч өрсөлдөж байгаа юм.

Нийт оролцогчдодоо амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ