Гүйцэтгэлийн үнэлгээгээр 1-4 дүгээр түвшинд эрэмбэлэгдсэн багш нарт 10-25 хувийн урамшуулал олгоно
2022.09.12
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Гүйцэтгэлийн үнэлгээгээр 1-4 дүгээр түвшинд эрэмбэлэгдсэн багш нарт 10-25 хувийн урамшуулал олгоно

Сангийн яам төсвийн реформыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран энэ салбараас эхлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тиймээс гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог боловсролын салбарт нэвтрүүлж, энэ хүрээнд Боловсролын үнэлгээний төв 2022 оны 5 дугаар сард багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан.

Үнэлгээнд 655 сургуулийн 29324 багш хамрагдсан юм. Багш нарыг үнэлэхдээ:

  • Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн
  • Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн
  • Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц үр дүн
  • Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр зэргийг 5-45 оноогоор дүгнэсэн юм.

Багшийг үнэлэхийн тулд бичгийн шалгалт болон асуулга, судалгааны аргачлалуудыг ашигласан. Энэ үнэлгээнд:

  1. Багш өөрөө
  2. Суралцагч
  3. Сургалтын менежер
  4. Сургуулийн захирал
  5. Заах аргын нэгдлийн ахлагч
  6. Эцэг эх асран хамгаалагч
  7. Нийгмийн ажилтнууд хамрагдаж өөр өөрийн үнэлгээг өгөв.

Гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахдаа ухаалаг тайлангийн систем буюу BI технологийг нэвтрүүлсэн юм. Ингээд үнэлгээний үр дүнд:

 Нийслэлийн багш нар 73,9 хувь

Аймгийн төвийн багш нар 72,8

 Сумын багш нар 70,9 хувийн дундаж үзүүлэлттэй үнэлэгдсэн байна.

Урамшуулал авах шатлалын тухайд:

 I түвшин 947 багш

 II түвшин 2982 багш

 III түвшин 3351 багш

IV түвшин 5016 багш багтаж 10-25 хувийн урамшуулал авахаар боллоо. Энэ нь нийт багш нарын 40 хувь болж байгаа юм.

Гүйцэтгэлийн үнэлгээг цаашид жил бүр зохион байгуулах бөгөөд өөрийн өмнөх үр дүнгээ ахиулж чадсан багш нар дараа дараагийн жилд урамшуулалд хамрагдах боломжтой болно. Мөн энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн боловсролын багш нарыг хамруулах юм.

ШИНЭ МЭДЭЭ