Гавьяат багш Ч.Доржгочоо агсны үр хүүхдүүд аавынхаа төрөлх сургуулийг 1.5 тэрбум төгрөгөөр засварлалаа
2022.09.05
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Гавьяат багш Ч.Доржгочоо агсны үр хүүхдүүд аавынхаа төрөлх сургуулийг 1.5 тэрбум төгрөгөөр засварлалаа

Төв аймгийн Зуунмод хотын 4-р сургуулийн багш, захирлаар ажиллаж байсан Монгол улсын гавьяат багш Ч.Доржгочоо агсны үр хүүхэд, ач зээ нар төрөлх сургуулийг нь засварлаж ашиглалтад оруулж байна.

Ингэснээр 500 орчим сурагч, 46 багш, ажилтантай тус ахлах сургууль орон нутаг дахь орчин үеийн тохижилттой анхны сургуулиудын нэг боллоо.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Сургуулийн орчин нөхцөл сайжрахын хэрээр сурлагын ахиц амжилт нэмэгдэх ёстой. Тус сургуульд шаардлагатай байсан гал тогооны тоног төхөөрөмжийг БШУЯ шийдвэрлэнэ. Ийм сайхан үйлс бүтээж байгаа хүмүүст талархал илэрхийлье, баяр хүргэе гэж зорьж очсондоо баяртай байна. "Доржгочоо сан'-ийн хамт олон, үр хүүхдүүдэд нь Зуунмод хотын багш, сурагчдын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ