Боловсролын ерөнхий газар "Монгол ногоо" төсөлтэй хамтран ажиллана
2022.08.10

Боловсролын ерөнхий газар "Монгол ногоо" төсөлтэй хамтран ажиллана

Швейцарын хөгжлийн агентлагаас 2016 оноос уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Боловсролын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол ногоо” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ.

 Үүнд:

  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд чанарын баталгаатай, хагас боловсруулсан ногоог нийлүүлэх боломжийг судлах,
  • Хүнсний ногооны ач тус, хэрэглээг таниулах эцэг эх, сурагчид олон нийтэд зориулсан гарын авлага, зөвлөмж бэлтгэн түгээн дэлгэрүүлэх
  • Ногоогоор баяжуулсан хоолны жишиг цэс боловсруулах
  • Хүүхдийн А аминдэмийн хэрэгцээг хангах шар луувангийн шүүсийг цэсэнд нэвтрүүлэх боломжийг судлах
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд оролцож буй ажилчин албан хаагчдын мэдлэг ур чадварыг сайжруулах үе шаттай сургалт зохион байгуулах
  • Туслах аж ахуйг эрхлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх
  • Хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай зарим тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм.
“Монгол ногоо” төсөл нь дотоодын хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, олон улсын чанарын баталгаажилтын гэрчилгээнд тариаланчдыг хамруулах, хүн амын ялангуяа хүүхдийн хоол шим тэжээлийн байдлыг сайжруулах, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх замаар бичил шим тэжээлийн дутлаас шалтгаалсан өвчин эмгэгээс сэргийлэх зэрэг олон талт үйл ажиллагааг явуулж байна.

Энэ төсөлд 2022 оны байдлаар 50 сургууль цэцэрлэг хамрагдан нийт 5,9 га талбайд 18 нэр төрлийн хүнсний ногоо тариалаад байна.

ШИНЭ МЭДЭЭ