http 6
Биеийн тамирын багш нарын анхдугаар чуулга уулзалт "Эрхүү" хотноо болж байна
2022.06.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Биеийн тамирын багш нарын анхдугаар чуулга уулзалт "Эрхүү" хотноо болж байна

Чуулга уулзалтад Усолье-Сибирск болон Монголын 6 багш илтгэл хэлэлцүүллээ.

Үүнд:

-Булган аймгийн хутаг өндөр сургуулийн багш Н.Болормаа "Сурагчдын бие бялдрыг хөгжил ба биеийн тамирын боловсрол"

- Хөвсгөл аймгийн Сод Эрдэм сургуулийн багш Ч.Нямсүрэн "СОДОН" олимп танхим байгуулж тус танхимаар явуулж буй үйл ажиллагааны талаарх туршлагаа хуваалцав

-Говь-Алтай аймгийн БШУГ-ын биеийн тамирын мэргэжилтэн Л.Хатанбаатар Суралцагчдын бие бялдрыг хөгжүүлж буй туршлага /СӨБ, ЕБС-ийн жишээн дээр/ илтгэлүүд хэлэлцлээ.

Харин Усолье-Сибирск хотын Спортын дунд сургуулийн багш нарын илтгэлд Ерөнхийлөгчийн сорилын талаар онцолж байна. ОХУ-д Ерөнхийлөгчийн зардлаар ББХ-ын 3 шатлалт тэмцээнд Усолье-Сибирск 2022 оны 5 сард Ерөнхийлөгчийн нэрэмжит болгон ХБХБ- тэмдгийн нормыг сагсан бөмбөг, волейбол, теннис, хөнгөн атлетик 4 төрлөөр эр 6, эм 6 нийт 12 сурагчид өрсөлддөг ба энэ тэмцээний хамгийн оргил хэсэг нь тэмцээнд оролцсон 12 сурагчид бүгд дуу, бүжиг, шүлэг зэрэг урлагийн тоглолтоор өрсөлддөг байна. Нэг багийн хүүхдүүдийг спортын 4 төрлөөр тоглуулах, бас урлагийн номерыг бүрдүүлэх нь багш нарт хүндрэлтэй боловч хүүхдүүдийн бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, эх оронч, хамтач байдалд нь чухал нөлөөтэй байдаг аж.

Энэ тэмцээн Усолье-Сибирскийн 14 мужийн хэмжээнд зохион байгуулагддаг ба тус мужийн спортын дунд сургуулийн хүүхдүүд шалгарч бүх Оросын тэмцээнд оролцох эрх авч байжээ.
Усолье-Сибирийн хотын 15-р сургуулийн багшийн илтгэлд биеийн тамирын хичээлийг өндөр үр дүнд хүргэх нэг үндсэн чиглэл нь боловсрол бол 2 талын үйл явц тул хүүхдүүд идэвхтэй байх хэрэгтэй бөгөөд тэдэнд биеийн тамираар хичээллэх сэдлийг бий болгох явдал чухал гэж үздэг ба биеийн тамирын хичээлдээ сурагч бүрийг үр дүнтэй хамруулан ажиллах нь хүүхдийг сайн эрүүлжүүлж, чийрэгжүүлэх үндэс болдгийг дурдаж байлаа.

Анхдугаар чуулга уулзалтад оролцогчид ОХУ-ын дунд сургуулийн хүүхдүүдийн "ХБХБ /Хөдөлмөр батлан хамгаалахад бэлхэн/ тэмдгийн норм" -ын шалгалт өгч буй явцтай танилцлаа. 

ШИНЭ МЭДЭЭ