http 6
Нийт сурагчдын 20%-д сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлжээ
2022.06.22
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Нийт сурагчдын 20%-д сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлжээ

2021-2022 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд ажилласан “Боловсролын сэтгэл зүйч”-ийн үйл ажиллагааны үр дүнгийн хэлэлцүүлэг боллоо.

2021 оны “Боловсролын сэтгэл зүйч” мэргэшүүлэх зэргийн бус 45 хоногийн сургалтын эхний 64 төгсөгчид ерөнхий боловсролын сургуульд ажиллажээ. 1 жилийн хугацаанд 17 аймаг, 7 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчид 141,861 сурагч буюу нийт сурагчдын 20%, 55,465 багш, ажилтан, эцэг эхэд сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлсэн байна.

Тус хэлэлцүүлгийн үеэр:

Боловсролын сэтгэл зүйчдийн 1 жилийн ажлын үр дүн

Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүн, тайлан

Боловсролын сэтгэл зүйчийн үйл ажиллагаатай холбоотой асуулт, хэлэлцүүлэг

 Боловсролын сэтгэл зүйчдийн ажлын сайн туршлага зэрэг сэдвүүдийн хүрээнд багаар ажиллаж, илтгэл сонссон юм.

 Цаашид Боловсролын сэтгэл зүйчийн тасралтгүй хөгжих боломж, эрх зүйн орчин, нийгмийн баталгаа, ажиллах таатай орчныг сайжруулахаас гадна, бусад ерөнхий боловсролын сургуульд шинээр төгсөж байгаа бакалаврын зэрэгтэй сэтгэл зүйчдийг мэргэшүүлж, холбон ажиллах талаар санал солилцов.

Боловсролын салбарын шинэ бүтэц болох сэтгэл зүйчийг бэлтгэх ажилд дэмжлэг үзүүлж санхүүжүүлсэн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олон, Швейцарын хөгжлийн агентлаг, Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн хамт олон, Бадамлин ТББ, хамтран зохион байгуулсан Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагууддаа талархсанаа илэрхийлж, цаашид хамтран ажиллахыг хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ