http 6
100 дахь хичээлийн жилээ хаалаа
2022.06.21
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

100 дахь хичээлийн жилээ хаалаа

2021-2022 оны хичээлийн жил цар тахлын хүнд нөхцөл байдалд эхэлсэн хэдий ч хичээл сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж дууслаа. Жил бүр хичээлийн жилийн нээлт хийхээс гадна хаалтын үйл ажиллагааг зохион байгуулж алдаа оноо, амжилт ололтоо дүгнэж байхаар шийдвэрлэсэн.

2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД

• Бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагааг 100 хувь танхимаар эхлүүлэв

• ЕБС-ийн сурагчдын хоцрогдлыг оношлох гарааны үнэлгээг хийлээ

• ЕБС-ийн бага ангийн сурагчдыг “ҮДИЙН ХООЛ” хөтөлбөрт хамруулж, норматив зардлыг 1500 төгрөг болгов

• 2022 оныг боловсролын салбар ЁС ЗҮЙН ЖИЛ болгон зарлав

• PISA 2022 олон улсын үнэлгээнд Монгол Улс анх удаа хамрагдав

• Боловсролын ерөнхий хууль, түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барив

• Ерөнхий боловсролын 150 сургуульд сэтгэл зүйч ажиллаж байна

• Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг орчин үеийн стандартад нийцүүлж байна

• Багш сурагчдыг холбосон medle.mn платформ ажиллаж эхэллээ

• Боловсролын ерөнхий газар байгуулагдав.

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД

Сургуулийн өмнөх боловсролд:

• Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, “Сугалаагүй цэцэрлэг” арга хэмжээг хэрэгжүүлнэ

• 0-5 насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээг батлуулж, хэрэгжүүлнэ

• Гэр бүлд суурилсан хүүхэд хөгжлийн хөтөлбөр батлуулж, хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролд:

• Гүйцэтгэлд суурилсан санхүүгийн шинэчлэлийг үргэлжлүүлж, хяналт шинжилгээ, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулна

• ЕБС-ийн англи хэлний багш нарын чадамжийг хөгжүүлэх цуврал сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ

• Багшийн ажлын ачааллыг бууруулж, гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд суурилсан мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ

• Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн сургуулийн менежментийн чадавхыг бэхжүүлнэ

• Цахим сургуулийг нээж, 10 дугаар ангийн суралцагчдад сонгон судлах хөтөлбөрийн сургалтыг зохион байгуулна

Мэргэжлийн боловсролд:

• Гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийг эхлүүлнэ

• МБС-ын байгууллага, багшийн гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулна

• Зарим сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Чадамжийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг баталгаажуулна

• Тэргүүлэх мэргэжлийн ажил мэргэжлийн лавлах, стандартыг боловсруулахад мэргэжлийн холбоодод дэмжлэг үзүүлж, батлагдсан стандартад нийцүүлэн хөтөлбөрийг сайжруулна

Дээд боловсролд:

• Хөтөлбөрийн шинэчилсэн индексийг хэрэгжүүлж, их, дээд сургуулийн хөтөлбөрийг мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц болон батлагдсан индексэд нийцүүлэн ажлыг эхлүүлнэ

• Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоог нэмэгдүүлнэ

• Их, дээд сургуулийн нэгдсэн, хамтарсан үйл ажиллагааг зохион байгуулна

• Дархан-Уул, Өмнөговь гэх мэт орон нутгийн их, дээд сургуулийн хотхоныг байгуулж, багш, суралцагчдад дэмжлэг үзүүлнэ

• Их, дээд сургуулиудад НЭЭЛТЭЙ БОЛОВСРОЛ-ын төвүүд хөгжүүлэх ажлыг эхлүүлнэ

Насан туршийн боловсролд:

• Насан туршдаа суралцахуйн үзэл баримтлалыг батлуулж, орон нутгийн насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааг батлагдсан үзэл баримтлалд нийцүүлэн зохион байгуулна

• Орон нутгийн насан туршдаа суралцахуйн төвүүд сургуулиас гадуур үлдсэн хүүхэд, залуусын судалгаа хийх, бичиг үсгийн боловсролыг цахим, танхимаар олгох, эрүүл мэнд, эрх зүй, дижитал ур чадвар, англи хэлний сургалт болон бусад үйлчилгээг зохион байгуулна

• Насан туршийн суралцахуйн төвд төрөл бүрийн цахим сургалтын санг бий болгоно

• Насан туршдаа суралцахуйн удирдлага, мэдээллийн санг бий болгоно.

ШИНЭ МЭДЭЭ