http 6
Л.Энх-Амгалан: Сонгоны хичээлийг виртуал сургуулиар зохион байгуулна
2022.06.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Энх-Амгалан: Сонгоны хичээлийг виртуал сургуулиар зохион байгуулна

2021-2022 оны хичээлийн жилийн хаалт өнөөдөр болж, нэгдсэн болон салбар хуралдаанаар энэ жилийн ололт амжилт, ирэх жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэж байна.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 2021-2022 оны хичээлийн жилд хэрэгжүүлсэн онцлог ажлуудыг танилцуулж байна. Тэрбээр хичээлийг хоцрогдлыг арилгах платформуудыг ашиглаж байгаа нь оновчтой, үр дүнтэй байгааг хэллээ. Тухайлбал, medle.mn платформ сурагчид хаана сурч байгаагаас үл хамааран Монголын хамгийн сайн багш нарын хичээлийг үзэх боломжтой. Баян-Өлгийн аймгийн Цэнгэл сумын хүүхэд ч хамгийн сайн багшийн хичээлийг үзэж, хоцрогдлоо нөхөх боломжтой. Энэ бол боловсролын салбарын цахим шилжилтийн том ажил. Энэ платформ цаашид улам баяжина. Монголын хамгийн шилдэг аргазүйтэй багш нарын хичээлийг худалдаж авч, платформ оруулж байна.

Бид цаашид medle.mn платформыг виртуал сургууль болгож, өргөтгөнө. Сонгоны ангийн бүлэг бүрдэхгүй байгаагаас хичээл үзэж чадахгүй байгаа хүүхдэд тэгш боломж олгоно. Сонгоны бүлэг суманд 12, аймагт 15, хотод 20 хүүхэдтэй байх ёстой гэхээр бүрддэггүй. Үүнээс болж хүүхэд хичээл сонгож, дуртай хичээлээр ЭЕШ өгч чадахгүй байдал үүсдэг. Тиймээс бид сонгоны хичээлийг 10 дугаар ангиас эхлэн виртуалаар зохион байгуулна. Сонгоны бүлэг бүрдсэн эс бүрдсэнээс үл шалтгаалж, виртуал сургуульд бүртгүүлж, хичээлээ үзээд, дуртай хичээлээрээ ЭЕШ өгөх боломжийг хүүхэд бүрт олгож байна.

Цаашид medle.mn платформыг багш нарынхаа мэдлэгийг дээшлүүлдэг виртуал сургууль болгох боломж бидэнд байгааг хэлж байна.

ШИНЭ МЭДЭЭ