http 6
БШУ-ны сайд Улаанбаатараас Сүхбаатарыг зорьсон багш гэр бүлтэй уулзлаа
2022.06.06
Орон нутгийн хөгжил

БШУ-ны сайд Улаанбаатараас Сүхбаатарыг зорьсон багш гэр бүлтэй уулзлаа

Салбарын сайд орон нутагт ажиллах үеэрээ Улаанбаатараас Сүхбаатарыг зорьсон багш гэр бүлтэй уулзлаа. Улаанбаатар хотод 20 гаруй жил ажиллаж, амьдарсан Б.Баяртбалынх орон нутаг руу шилжжээ.

Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Б.Баяртбал зураг, технологийн багш мэргэжилтэй. Түүний гэргий англи хэлний багш. Түгжрэл, их хотын төвлөрөл зэрэг нь тэднийг орон нутаг руу шилжихэд хүргэжээ. Тэд Улаанбаатар хотоос 500 гаруй километр зайтай орших 2 мянга хүрэхгүй хүн амтай нутгаа зорьсон нь учиртай. Асгат сум зураг , технологийн болон англи хэлний мэргэжлийн багшгүй байсан. Тэд очиж Асгат сумын ЕБС мэргэжлийн хоёр багштай боллоо.

Мөн тэд сумандаа байхгүй үйлдвэр үйлчилгээг бий болгохоор зориод байна. Б.Баярбалт багш Сүхбаатар аймгаас зөөдөг ундны цэвэр усыг сумаасаа хангадаг болох, гэргий Н.Батцэцэг талх, бялуу, нарийн боов зэргийг үйлдвэрлэж, сумын иргэдээ өглөө бүр шинэ хүнсээр хангах зорилготой. Энэ бол тэдний сумандаа ЖДҮ эрхлэх эхний бодол бас зорилт. Цаашид зөвхөн мэргэжлээрээ ажиллахаас гадна сумаа хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар зориод байна.

2022 оны 2 дугаар сард Асгатад ирсэн тэд эхний ээлжинд байшин барихаар төлөвлөсөн. Сумаа моджуулах, иргэдийг мод тарихад уриалж чацарганы мод суулгаад байна. Хотоос хөдөөг зорьсон багш нарыг дэмжиж ажиллахаа салбарын сайд энэ уулзалтын үеэр хэлж байлаа

ШИНЭ МЭДЭЭ