Хэнтий аймгийн багш нар төсвийн шинэчлэлд саналаа тусгаж, хамтдаа төлөвлөж байна
2022.06.03
Орон нутгийн хөгжил

Хэнтий аймгийн багш нар төсвийн шинэчлэлд саналаа тусгаж, хамтдаа төлөвлөж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хэнтий аймагт хүрэлцэн ирж, багш нарт боловсролын салбарын төсвийн шинэчлэл, эрх зүйн реформын талаар мэдээлэл өгч байна.

Хэнтий аймгийн 27 сум, дөрвөн тосгонд төрийн өмчийн 25, хувийн хэвшлийн нэг, Насан туршийн боловсролын төв нэг, нийт 27 ерөнхий боловсролын сургуульд 16420 хүүхэд суралцаж, 25 дотуур байранд 1298 хүүхэд амьдарч, 1390 багш ажиллагсад хүүхдийн сайн сайхны төлөө үүрэг хүлээн ажиллаж байна. Мөн төрийн өмчийн 33, хувийн хоёр, хүүхдийн ясли нэг, нийт 36 цэцэрлэгт 5824 хүүхэд суралцаж, 769 багш ажилтнууд ажиллаж хүүхдийн өмнө үүрэг хүлээж байна. Үүний 5824 нь 2-5 настай нийт хүүхдийн 81.8 %-ийг эзэлж байгаа бөгөөд 5170 нь үндсэн бүлэгт танхимаар суралцаж байна.

Хэнтий аймаг нь 2022  оныг Хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарлаад байна.

ОНЦЛОХ АЖЛУУД:

  • Оны шилдэг багшийг 2010 оноос эхлэн шалгаруулж 500.000 төгрөгөөр урамшуулдаг байсан бөгөөд одоо 1000.000 төгрөг болж, цэцэрлэгийн бага анги, дунд анги гэж 3 төрлөөр урамшуулдаг болжээ.
  • Багш нарын хосолсон сургалтын чанарыг сайжруулах зорилгоор 25 сургууль, найман цэцэрлэгт цахим багш хөгжлийн төвийг байгуулсан. (1 төв 19 сая төгтөг)
  • Цэцэрлэгийн “Хүүхэд хөгжил” хөтөлбөр, Хүмүүнлэг эрүүл чийрэг бүтээлч Монгол хүүхэд”-ийг төлөвшүүлэх 3 тулгуурт хөтөлбөр, Залуу малчин төсөл, “Зөв зан чанарыг бага наснаас нь төлөвшүүлэх” төслүүдийг хэрэгжүүлж байна.

ШИНЭ МЭДЭЭ