Баянзүрх дүүргийн ЕБС-уудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг сонслоо
2022.05.19
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Баянзүрх дүүргийн ЕБС-уудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг сонслоо

Баянзүрх дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 17 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуулийн удирдлагуудтай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уулзаж тулгамдаж байгаа асуудлынх нь талаар мэдээлэл сонслоо. Баянзүрх дүүрэг нь хүн ам ихтэй, шилжилт хөдөлгөөн тогтмол нэмэгдэж байдаг учир сургуулийн хүрэлцээ өдөр өдрөөр багасаж байгааг захирлууд ярьж байна.

Энэ хүрээнд:

 

  •   Хэд хэдэн сургуулийг өргөтгөх
  •   Компьютер техник хэрэгсэл дутмаг
  •   Засвар шинэчлэл хийх шаардлагатай
  •   Сурагчид сургуульдаа хол зам туулж ирдэг зэрэг нийтлэг бэрхшээлийг хэлж байлаа.

Мөн үүнээс гадна захын хороодод багш нар тогтвор суурьшилтай ажиллаж чаддаггүй, сургуулийн барилга нь замын хажууд учир хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байдаг зэргийг ч дурьдаж байсан юм. Сургууль, цэцэрлэгийн барилга шинээр барихад газрын асуудалтай тулгардаг байна.
Энэ уулзалтын дараа БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 102 дугаар сургуульд хэрэгжсэн англи хэлний багш нарыг чадваржуулах EXCEL хөтөлбөрийн төгсөлтөд оролцож багш нарт сертификат гардуулсан юм.  Цаашид улсын хэмжээнд англи хэлний бүх багш нарыг чадваржуулах ажлыг өрнүүлэхээр төлөвлөж байна.

ШИНЭ МЭДЭЭ