http 6
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана
2022.05.18
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 18-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажиллана.

Үндэсний их баяр наадмын Соёл, урлагийн арга хэмжээг Соёлын яам, Соёл, урлагийн салбар хороо хариуцан нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Үндэсний их баяр наадмын нэр, нэршлийн талаар болон наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчийн баг болон наадмын нээлт хаалт, хүндэтгэлийн концертын хөтөлбөрийн талаар танилцуулга хийсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ