Хүнсний нийлүүлэлт, үнийн талаарх мэдээллийг долоо хоног бүр танилцуулна
2022.05.04
Улстөр

Хүнсний нийлүүлэлт, үнийн талаарх мэдээллийг долоо хоног бүр танилцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 04-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотноо өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Л.Халтарт даалгалаа.

Хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, үнэ тогтворжуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий шуурай ажлын хэсэг байгуулж, холбогдох мэдээлэл, саналыг Засгийн газрын хуралдаанд долоо хоног бүр танилцуулж байхыг ХХААХҮ-ийн сайдад даалгав.

Улаанбаатар хотноо 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулах Монгол, Британийн дугуй ширээний 14 дүгээр уулзалтад оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

ШИНЭ МЭДЭЭ