http 6
Монголын сайхан бичигтнүүдийг 25 дахь жилдээ тодрууллаа
2022.01.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Монголын сайхан бичигтнүүдийг 25 дахь жилдээ тодрууллаа

 Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн-2021“ улсын уралдаанаа 25 дахь жилдээ зохион байгуулж, дүнгээ гаргалаа. Шилдэг оролцогч нарт шагнал гардуулах ёслол Монголын Уран зургийн галерейд өнөөдөр болов.

Энэ удаагийн улсын уралдааны долоон ангилалд нийт 1500 гаруй хүн оролцжээ. Баян-Өлгий, Говь-Алтай аймаг, нийслэлийн Багахангай дүүргээс бусад бүх аймаг, дүүргээс оролцсон бөгөөд Хөвсгөл, Төв, Орхон аймгаас хамгийн олон бичвэр, бүтээл иржээ. 

 

Тус уралдааны хамгийн нэр хүндтэй шагнал буюу МУИС, МУБИС-д Боловсролын зээлийн сангийн 100 хувь, буцалтгүй тэтгэлгээр суралцах эрхийг 12-р ангийн дөрвөн сурагч хүртсэн байна.  

Оролцогчдын хамгийн ахмад нь  нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6-р хорооны иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, 99 настай С.Жигмэдсүрэн байв. Харин хамгийн бяцхан оролцогч нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57-р сургуулийн 1б ангийн сурагч Б.Урантогос аж.  

 

Уралдааны шагналыг жил бүр Монгол Улсын Ерөнхий сайд гардуулдаг уламжлал 2000 оноос хойш тогтсон бөгөөд өнөө жилийн хувьд БШУ-ы сайд, Соёлын сайд нар хүрэлцэн ирж шагнал гардуулах ёслолд оролцлоо. 

 

Шагнал гардуулах ёслолын үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, “Монгол бичиг бол монгол төрийн үндэсний аюулгүй байдлын баталгаа, Монголын оюуны дархлаа учраас “Монголын сайхан бичигтэн” уралдааныг дэмжин БШУ-ы сайдаар томилогдсоныхоо дараа анхны тушаалаа гаргасан. Уралдааны мөнгө, санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж байхаар болсныг энэ ташрамд дуулгая. Цаашид монгол бичгээр бичсэн түүх, соёл, шастирыг ирээдүй үедээ өвлүүлэхээс гадна хүн төрөлхтний соёлын өв болгож хамгаалах том үүрэг та бидний өмнө байгааг онцолж хэлмээр байна” хэмээв.

 

Ингээд Монголын сайхан бичигтэн-2021” улсын уралдааны дүнг танилцуулж байна.

1.“Сурагчид”-ын ангилал:

1-р байр: Ү.Эмүжин /Хөвсгөл,Тосонцэнгэл, ЕБС 2б ангийн сурагч/

Ү.Энхжин /Хөвсгөл, Тосонцэнгэл, ЕБС 11б ангийн сурагч/

2-р байр: Э.Даариймаа / УБ, СБД, 1-р сургууль 6е ангийн сурагч/

Б.Лхам-Орлом /Дундговь, Сайнцагаан, “Цэгц билиг” сургууль 11-р анги/

3-р байр: Д.Алтан-Оргил /Булган, Рашаант, ЕБС, 7а ангийн сурагч/

У.Ганшатар /Баянхонгор, Баянцагаан, ЕБС, 8а ангийн сурагч/

 

Тусгай байр:

-       Ч.Өнөржаргал /Төв, Жаргалант, ЕБС, 6в ангийн сурагч/

-       А.Энхдэлгэр /Дархан, 16-р сургууль, 6д ангийн сурагч

-       Б.Аззаяа /Төв, “Хүмүүн” цогцолбор сургууль 11а ангийн сурагч/

-       М.Сарнай  /УБ, БГД, “Эрдмийн өргөө” 9е ангийн сурагч/

“Сурагчид”-ын ангилалд тэргүүн байрыг эгч дүү хоёр буюу Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 11 дүгээр ангийн сурагч Ү.Энхжин, 2 дугаар ангийн сурагч Ү.Эмүжин нар хүртжээ. 

Ү.Энхжин хэлэхдээ"Энэ уралдаанд гурав дахь жилдээ оролцож тэргүүн байр эзэллээ. Энэ удаа “Хүмүүн бичиг бид хоёр” гэсэн сэдвээр оролцсон. Бүтээлээ удирдамж гарснаас хойш маш сайн тунгааж долоо хоногийн хугацаанд бичсэн. “Хүмүүн бичиг” сониныг захиалж, түүнээсээ өөртөө хэрэгтэй мэдээлийг авч, түүгээр дамжуулан монгол бичгийг сайн сурч болно гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон” гэв.

 

2.“Бичвэрийн бус бүтээл”-ийн ангилал:

1-р байр: Ж.Гэрэлмаа / Сэлэнгэ, Сайхан сум, 1-р сургуулийн багш/

2-р байр: Д.Сайнтогтох / Хөвсгөл, Мөрөн, “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн монгол хэл, бичгийн ахмад багш/

3-р байр: Ц.Дорждэрэм / ОХУ-ын Санктпетрбургийн УИС-ийн монгол хэлний багш

 

Тусгай байр:

-       Ш.Буд-Очир /ОХУ-ын Санктпетербург хотын политехникийн их сургуулийн оюутан/

-       Э.Баттогтох / Дундговь, “Эрдмийн далай” сургуулийн монгол хэл, бичгийн багш/

 

3.“Мэргэжлийн багш нар”-ын ангилал:

1-р байр: Цэ.Норпил /Нийслэл, СБД, 1-р сургууль/             

2-р байр: Би.Оюун-Эрдэнэ /Хөвсгөл, Мөрөн, “Титэм” сургууль/             

3-р байр: Мө.Урангоо /Нийслэл, ХУД, 52-р сургууль/       

  

Тусгай байр:

-       Ш.Ширнэн /Увс, Улаангом, цогцолбор нэгдүгээр сургууль/                      

-       Д.Амаргараг /Нийслэл, Шинэ монгол Харумафүжи сургууль/

4.“Уран бичлэг”-ийн ангилал:

1-р байр: Б.Алтантуяа /“Содон чимээ сургалтын төвийн багш/

2-р байр: Ч.Бямбадолгор /Архивын ерөнхий газрын ажилтан/

3-р байр: У.Ариунцэцэг /Нийслэлийн БЗД-ийн 6-р хорооны иргэн/

 

Тусгай байр:

-       М.Цэнгүүн /ШУТИС-ийн хоёрдугаар ангийн оюутан/

-       Ц.Бямбажав /Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач, уран бичээч/     

 

5.“Насанд хүрэгчид”-ийн ангилал:

1-р байр: Б.Баянжавзан /Graph.mn сайтын сэтгүүлч/         

2-р байр: Д.Нямдэлгэр /Нийслэл, МУБИС-ийн МХУЗ-ын багшийн ангийн 1-р курсийн оюутан/           

3-р байр: Х.Түвшинтүлхүүр /Нийслэл, МУИС-ийн 4-р курсийн оюутан/

 

Тусгай байр:

-       Б.Ариунжаргал /Нийслэл МУБИС-ийн 4-р ангийн оюутан/          

-       М.Ганболд /Хөвсгөл, Мөрөн, “Титэм” сургууль, түүх нийгмийн багш/    

 

6.“Сайхан бичигтэн анги”

1-р байр: Дархан-Уул аймаг 16-р сургууль 12а анги, бэлтгэсэн багш: Н.Цолмон

2-р байр: Хөвсгөл аймаг “Эрдмийн далай” цогцолбор сургууль 10д анги, бэлтгэсэн багш: Б.Маралмаа

3-р байр: Хөвсгөл, Мөрөн, “Сод-Эрдэм” 10б анги, бэлтгэсэн багш: Б.Алимаа

 

 

7.“12-р ангийн сурагчид”-ын ангиллын шилдэг 6 сурагч:

-       Б.Анужин / Хөвсгөл, Тариалан, ЕБС-ийн 12а ангийн сурагч/ МУИС

-       Ё.Золбоо / Нийслэл, ЧД, 23-р сургуулийн 12а ангийн сурагч/ МУИС

-       Э.Будсүрэн /Дорнод, Хэрлэн, “Хан-Уул” цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч/ МУБИС

-       Х.Нандинцэцэг /Дундговь, Сайнцагаан, ЕБС-ийн “Мандал” 12а ангийн сурагч/ МУБИС

-       О.Минжинсор /Төв, Зуунмод, “Хүмүүн“ цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч/

- С.Халиун /Ховд, Жаргалант, “Цаст -Алтай” цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч/      

"1"12-р ангийн сурагчид”-ын ангилалд тэргүүн байр эзэлсэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын 12 дугаар ангийн сурагч Б.Анужин хэлэхдээ, “Монгол Улсын өнгөрсөн болон ирэх 100 жилийн ой” гэсэн сэдвээр зохион бичлэг бичсэн. Үүний тулд судалгаа хийх шаардлагатай болж, өнгөрсөн 100 жилд болон одоо хэрэглэж буй мөнгөн тэмдэгтийг харьцуулан онцлогийг нь харуулсан. Алтан боронзоор бичсэн. Боронзоор бичихэд бийрээр бичсэнээс илүү ур чадвар шаарддаг. Бүтээлийн зохиомжоо дэлгээтэй номын хэлбэртэй гаргасан” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.  

 

НЭРЭМЖИТ ШАГНАЛТНУУД:

Их эрдэмтэн, академич “Ш.Лувсанвандан сан”-гийн нэрэмжит шагналаар:

Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 1-р сургууль, 10А анги, бэлтгэсэн багш: А.Баянжаргал

Ахмад дипломатч Г.Луузаны нэрэмжит шагналаар:

Б.Оюунжаргал- Завхан, Улиастай, Чандмань-Эрдэнэ 10А ангийн сурагч

Ба.Эгшиглэн-Нийслэл, СХД 62-р сургууль 9в ангийн сурагч

Ахмад дипломатч Ц.Намчины нэрэмжит шагналаар:

Нийслэл, СБД, Үй Цай сургуулийн 12А анги бэлтгэсэн багш: Н.Золзаяа

МУСТА, жүжигчин Р.Анхнямын нэрэмжит шагналаар:

Завхан, “Чандмань-Эрдэнэ” 12А анги бэлтгэсэн багш: Т.Цэрэндолгор

Монгол хэл бичгийн багш судлаачдын үндэсний холбооны нэрэмжит шагналаар:

А.Оюундарь-Дорногвь аймаг, Замын үүд сумын 1-р сургуулийн МХБ-ийн багш

Б.Баясгалан “Монгол дуу дүрс сан” ТББ-ын нэрэмжит шагналаар:

            Нийслэлийн ХУД-ийн 52 дугаар сургууль 8А анги, бэлтгэсэн багш: Д.Золзаяа

            Увс, Улаангом, Цогцолбор 1-р сургууль 10Б анги, бэлтгэсэн багш: Г.Нарангэрэл

Энэ үеэр “Хүмүүн бичиг” сониныг бүтэн жил үнэ төлбөргүй захиалах эрхээр 20 хүнийг шагнаж урамшуулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ