Хүний амь аварсан 33 дугаар сургуулийн сурагч Т.Эрдэмд шагнал гардууллаа
2021.12.31
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Хүний амь аварсан 33 дугаар сургуулийн сурагч Т.Эрдэмд шагнал гардууллаа

2021 оны 10 дугаар сард 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Эрдэм галын аюулаас эрдэнэт хүний амийг аварсан билээ. Өнөөдөр Т.Эрдэм хүүг ээжийнх нь хамт Боловсрол, шинжлэх ухааны яаманд урьж сайдын нэрэмжит шагнал, нэг сая төгрөгөөр урамшууллаа.

Түүний ээж Төгсжаргал хүүгээ онц сур гэж шахаж шаардахаас илүү хүнлэг, тусч, бие бялдрын хөгжил сайтай хүн болоосой гэж хүсдэг болохоо ярьж байлаа. Хүү нь эмээгийнхээ гар дээр өссөн учир уян зөөлөн сэтгэлтэй гэдгийг ч дурьдсан.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Сурагч бүр эрдэм номтой, энэрэнгүй сэтгэлтэй, эрүүл чийрэг иргэн болон өсөх ёстой. Монголынхоо нийт оюутан, сурагч, хүүхэд багачуудад шинэ жилийн мэнд дэвшүүлье" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ