АНЭУ-аас олгодог тэтгэлгийг магистр, докторын түвшинд олгохыг хүслээ
2021.12.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

АНЭУ-аас олгодог тэтгэлгийг магистр, докторын түвшинд олгохыг хүслээ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан АНЭУ-ын Боловсролын сайд Хуссейн Иврахим Аль Хаммадитай уулзлаа.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газраас жил бүр манай улсын 2 оюутныг бакалаврын түвшинд суралцуулах тэтгэлэг олгож ирсэн. Энэ тэтгэлгийн тоог нэмэгдүүлж, магистр, докторын түвшинд оюутан сургах боломж олгохыг Л.Энх-Амгалан сайдын зүгээс хүссэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн хүрээнд бакалавр, магистр, докторын түвшинд оюутан суралцуулахад дэмжлэг үзүүлж, засгийн газар хоорондын хэлэлцээрээр сургахад хамтран ажиллах талаар ярилцсан байна.

“Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Боловсролын яам хооронд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг судлан үзэж, ойрын хугацаанд байгуулах талаар тохиролцлоо.

Энэ санамж бичигт: 

• Их,дээд сургуулийн хамтын ажиллагаа, эрдэмтэн багш нарын солилцоо,

• Харилцан бакалаврын оюутан солилцоо,

• Шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар тусгажээ.

ШИНЭ МЭДЭЭ