http 6
Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийг 100 хувь хаахгүй
2021.12.06
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийг 100 хувь хаахгүй

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 18-наас албан ёсоор эхэлнэ. Цэцэрлэгийг хоёр сарын хугацаанд хааж, цахимд шилжүүлэх хэд хэдэн үндэслэл бий. Тодруулбал, гуравдугаар тунд хамрагдаж байгаа иргэдийн идэвх муу байна. Вакцины хамрагдалт муу байгаа нь сэтгэл зовоож байна. Яагаад вэ гэхээр өнгөрсөн есдүгээр сараас хүүхдүүдийн өвчлөл танхимаас биш, гэр бүлийн хүрээнээсээ халдвар авах нь ихэссэн. Хоёрдугаарт, томуугийн тархалт нэмэгдэж, дэгдэж байна. Томуугийн дэгдэлт нэмэгдэх нэг сарын хугацаанд цэцэрлэг, сургуулийг хаах шийдвэрийг эрүүл мэндийн багийнхан зөвлөж байгаа. Гуравдугаарт, сурагчдын амралт эхлэхэд цэцэрлэгийн ирц 60-70 хувь буурдаг юм байна. Энэ жилийн тухайд цэцэрлэгийн ирц 30-40 хувь буурсан үзүүлэлттэй байгаа. Сурагчдын амралт эхлэхээр эл ирц улам буурна.

          Бид нэг хувилбарыг судалж үзэж байна. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй, зайлшгүй асаргаа сувилгаатай хүүхдүүдийн тусгай цэцэрлэг, харах хүнгүй, заавал ч үгүй цэцэрлэгт өгөх ёстой хүүхдүүдийг анги бүрийн биш, дундын анги байгуулж авч магадгүй. 100 хувь цэцэрлэгийг хаахгүй  гэсэн үг. Хэрэв холимог ангиар хүүхдүүдээ авах бол хувийн цэцэрлэг ажиллах нөхцөл үүснэ. Иргэд нэмэлт тундаа 50 хувь хамрагдах юм бол бид хоёр, гурван настнуудаа 100 хувийн дүүргэлттэйгээр цэцэрлэгт хамруулна" гэлээ. 

ШИНЭ МЭДЭЭ