Л.Энх-Амгалан: "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрт 428 хүүхэд тэнцсэн
2021.12.06
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Л.Энх-Амгалан: "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрт 428 хүүхэд тэнцсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Ерөнхийлөгчийн илгээлт: 2100" хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Ерөнхийлөгчийн илгээлт: 2100" хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж байна. 

 Өнөөдрийн байдлаар 428 хүүхэд "Ерөнхийлөгчийн илгээлт: 2100" хөтөлбөрт тэнцжээ. 

 БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт туссан эх орныхоо 330 сум нийслэлийн хороод тус бүрээс нэг шилдэг сурагч шалгаруулж дэлхийн шилдэг их дээд сургуульд сургах Ерөнхийлөгчийн нэрэмжит 21-р зууны Монголын ирээдүй 2100 оюутан хөтөлбөрийг санаачлан ажиллана гэсэн заалт өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.

 Тодруулбал, Ерөнхийлөгчийн зарлиг наймдугаар сарын 27-нд гарсан. Уг зарлигийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрөөр оюутны тэтгэлгийн зээлийн журам өөрчлөгдсөн.  Оюутны боловсролын зээлийн сангаас Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг 2100 оюутан гэсэн журам шинэчлэгдэж батлагдсан. Уг журмын хүрээнд үндсэндээ энэ жил ЭЕШ –д орсон хүүхдүүдээс хамгийн өндөр ЭЕШ-ын оноо авсан хүүхдүүдийг шалгаруулж байгаа.

 Журамд зааснаар харьяалагдаж байгаа сум хорооныхоо хамран тойрох сургуульд сүүлийн гурван жилээс багагүй хугацаанд суралцсан математик болон гадаад хэлний дундаж оноогоор тэргүүлсэн хүүхэд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлоо хангаж байгаа юм. Уг хөтөлбөрт хоёр үе шаттай хэрэгжинэ.

 Хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүд хэлний бэлтгэлд элсэн суралцана. Ирэх хавар хэлний шалгалт өгнө. Үүний дараа эрэмбээрээ сургуулиуддаа суралцана" гэж мэдээллээ.

 М.Насан 

ШИНЭ МЭДЭЭ