“Донорын уулзалт 2021” арга хэмжээг зохион байгууллаа
2021.11.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Донорын уулзалт 2021” арга хэмжээг зохион байгууллаа

Донор байгууллагуудын нэгдсэн уулзалтыг Боловсролын шинжлэх ухааны яам зохион байгууллаа. Тус уулзалтад Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд хамтран зүтгэгч, хөрөнгө оруулагч, элчин сайдын яамд болон олон улсын төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцлоо. Мөн Монгол Улсаас гадаад улс оронд эх орноо төлөөлж байгаа элчин сайдууд цахимаар оролцсон юм.

Энэ үеэр Л.Энх-Амгалан сайд Боловсрол шинжлэх ухааны салбарт хууль эрх зүйн болон төсвийн шинэчлэл хийхээр бэлтгэл хангаж байгаа талаар, ойрын ирээдүйд тулгамдаж байгаа асуудал, цаг алдалгүй шийдвэрлэх төсөл хөтөлбөрүүдийг нэг бүрчлэн танилцуулсан юм. Саналыг сонссон олон улсын байгууллагын төлөөлөгчид хэрхэн хамтрах боломжтой талаараа тус тусын байр суурийг илэрхийлжээ.

Уулзалтаар

  •  Насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлэх
  •  Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  •  Чанарын үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх
  •  Шинжлэх ухааны парк байгуулах
  •  Боловсролын салбарт цахим шилжилт хийх зэрэг төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ