Төсөвт тусгагдсан төсөл, арга хэмжээнүүдийг цаг хугацаанд чанартай гүйцэтгэхэд анхаарах хэрэгтэй
2021.11.15
Эдийн засаг, Худалдаа

Төсөвт тусгагдсан төсөл, арга хэмжээнүүдийг цаг хугацаанд чанартай гүйцэтгэхэд анхаарах хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.

Төслийн хэлэлцүүлгийн явцад сонгуулийн нэг тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан нарын хамтаар аймаг орон нутгаа хөгжүүлэхэд нэн шаардлагатай, тулгамдаж буй хөрөнгө оруулалтын асуудлыг улсын төсөвт тусгуулахад анхаарал хандуулан ажиллалаа.

Хөвсгөл аймагт 2022 онд шинээр 126,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 39 төсөл, арга хэмжээ, шилжихээр 118,3 тэрбум төгрөгийн 51 төсөл, арга хэмжээ батлагдсан бөгөөд жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа болон Мөрөн хотын гэр хорооллын инженерийн дэд бүтцийг шийдвэрлэх, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг төсвийн бодлогоор дэмжих, орон нутгийн хөгжлийг түргэтгэх томоохон бүтээн байгуулалтын ажлууд тусгагдсан төсөв батлагдлаа гэж үзэж байна.

Цаашид төсөвт тусгагдсан төсөл, арга хэмжээнүүдийг цаг хугацаанд чанартай гүйцэтгэхэд аймаг, орон нутгийн удирдлагууд хариуцлагатай, хяналт тавьж ажиллах шаардлагатай юм.

ШИНЭ МЭДЭЭ