http 6
Боловсрол, шинжлэх ухааны салбар 2030 он хүртэл 65 сая мод тарина
2021.11.15
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Боловсрол, шинжлэх ухааны салбар 2030 он хүртэл 65 сая мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган” болж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод тарих хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны мэдлэг, шинэ технологи, аргазүй, чадварлаг боловсон хүчин үүнтэй уялдан бий болох хууль эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх ажилд манлайлан оролцоно.

Тэрбум мод тарих хөдөлгөөнийг ойг нөхөн сэргээх, хот суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, газар тариалан, дэд бүтцийн хамгаалалтын зурвасыг бий болгох, хуурай гандуу бүс нутгийн ойжуулалт гэсэн үндсэн чиглэлүүдээр ойн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хамтарсан сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогц хэлбэрээр зохион байгуулан ажиллана.

БШУЯ-ны харьяа их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь ойн мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах, тарьц суулгац ургуулах, үрийн хангамж, генетик нөөц бүрдүүлэх, тарьц суулгацын ургалт, амьдралтын эрчмийг нэмэгдүүлэх, цаашид арчлан хамгаалан ургуулах чиглэлд орчин үеийн шинэ технологи, шинжлэх ухааны мэдлэг, аргазүй бий болгох ажилд тэргүүлэн оролцох зорилт тавьж байна гэдгийг салбарын сайд онцлов.

Боловсрол, шинжлэх ухааны салбараас нийт 8,117,150 мод тарина. 2030 он хүртэл 65 сая мод тарина. Үндэсний хөдөлгөөнд оролцсон байгууллагыг яамнаас шалгаруулан урамшуулах болно.

ШИНЭ МЭДЭЭ