Хөвсгөл аймагт ирэх онд 126.4 тэрбумын өртөгтэй 39 төсөл хэрэгжинэ
2021.11.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хөвсгөл аймагт ирэх онд 126.4 тэрбумын өртөгтэй 39 төсөл хэрэгжинэ

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.

Хөвсгөл аймгаас УИХ-д сонгогдсон Л.Мөнхбаатар гишүүн Улсын төсвийн төслийн хэлэлцүүлгийн явцад сонгуулийн нэг тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан нарын хамтаар аймаг орон нутгаа хөгжүүлэхэд нэн шаардлагатай, тулгамдаж буй хөрөнгө оруулалтын асуудлыг улсын төсөвт тусгуулахад анхаарал хандуулан ажиллалаа.

Хөвсгөл аймагт 2022 онд шинээр 126,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 39 төсөл, арга хэмжээ, шилжихээр 118,3 тэрбум төгрөгийн 51 төсөл, арга хэмжээ батлагдсан бөгөөд жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа болон хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг төсвийн бодлогоор дэмжсэн, орон нутгийн хөгжлийг түргэтгэх томоохон бүтээн байгуулалтын ажлууд тусгагдсан төсөв батлагдлаа гэж үзэж буйгаа Л.Мөнхбаатар гишүүн онцолсон юм.


Цаашид төсөвт тусгагдсан төсөл, арга хэмжээнүүдийг цаг хугацаанд чанартай гүйцэтгэхэд аймаг, орон нутгийн удирдлагууд хариуцлагатай, хяналт тавьж ажиллах шаардлагатай гэдгийг дурдлаа.

ШИНЭ МЭДЭЭ