http 6
Л.Энх-Амгалан: 1921 онд байгуулсан ардын хүүхдийг гэгээрүүлэх сургууль нь Ази тивдээ анхных байсан
2021.11.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Энх-Амгалан: 1921 онд байгуулсан ардын хүүхдийг гэгээрүүлэх сургууль нь Ази тивдээ анхных байсан

Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. БШУ-ны сайд мэндчилгээ дэвшүүлснийг хүргэе. 

Тэрбээр "1921 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Ардын Засгийн газар бүх хүүхдийг гэгээрүүлэх зорилгоор анхны бага сургуулийг байгуулах тухай тогтоолыг баталсан билээ. Энэ сургууль нь Монгол Улсын ардын хүүхдийг сургах төдийгүй Ази тивдээ анхны сургууль нь болсон түүхтэй. 

Энэхүү шинэ цагийн боловсрол нь Монголчууд биднийг бичиг үсэгт тайлж, ур чадвар эзэмшиж, дэлхийн дахинд соёл, шинжлэх ухаан, технологийн ололт амжилтаас суралцаж улмаар улс орноо цэцэглэн хөгжүүлэхэд хүн бүр хувь нэмрээ оруулах боломж олгосон он жилүүд байсан юм. 1961 онд НҮБ-ын индэр дээрээс улс орныхоо тусгаар тогтнолыг зарлаж байсан бол даруй 9 жилийн дараа ард түмнээ бичиг үсэгтэн болгож оюун санааны тусгаар тогтнолоо дэлхий дахинд тунхлан зарласан цөөн улс орны нэг болж чадсан юм. 

 Монгол хүн бүрийн зүрхэнд боловсрол эзэмшиж, үр хүүхдээ боловсролоор чимж, өөртөө итгэлтэй, хүчтэй, нийгэмд хэрэгтэй иргэн болох хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг оюунлаг улс үндэстэн болсон.

 Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 100 жилд бид мэдлэг, боловсролд шамдан суралцаж эрдэм мэдлэгтэйулс үндэстэн болохыг зорьж байлаа. Өнөөдөр тархи судлалын шинжлэх ухаан, хиймэл оюун эрчимтэй хөгжиж байгаа нөхцөлд мэдлэг бүх нийтийн баялаг болж цахим сүлжээгээр мэдлэгийги нээлттэй түгээх нэг үе өнгөрч цоо шинэ үе гарч ирж байна. 

Робот, мэдээлэл технологийн ажил эрчимтэй явагдаж сургууль, багш мэдлэгийн цорын ганц эх сурвалж байхаа больж насан туршдаа сурах сонирхол давамгайлж эхэллээ. Олон улсын эрдэмтэд боловсролын цаашдын хөгжлийг суралцахуйн орон зай, боловсролын зохион байгуулалт, засаглал, багшлахуй, суралцахуйн агуулга, арга зүй гэсэн чиглэлээр тодорхойлж байна. Бид ч энэ шинэчлэлээс хоцорч бас гээгдэж болохгүй. 

 Улс орноо эрчимтэй хөгжүүүлэхийг хүсвэл үнэтэй баялаг болсон хүнээ хөгжүүлэх ёстой.

 Иймээс боловсролын салбарын шинэчлэлийн манлайлагч нь байх ёстой. Өнгөрсөн зууны турш боловсролын салбарыг босгож, бэхжүүлж, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн багш, манлайлагч сурган хүмүүжүүлэгч нар болон үе үеийн боловсролын салбарынхандаа баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэлээ. 

ШИНЭ МЭДЭЭ