http 6
Л.Энх-Амгалан: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн удирдлага, багш нарт хариуцлага тооцно
2021.11.10
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Энх-Амгалан: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн удирдлага, багш нарт хариуцлага тооцно

Боловсролын багц хуулийн төслийн асуудлаар мэдээлэл хийж байх үедээ БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан ийнхүү мэдээллээ. 

Тэрбээр, "Өвөрхангай аймагт сэтгэл эмзэглүүлэм аймшигтай гэмт хэрэг гарсан. Энэ хэрэг нь дотуур байр, сургуулийн орчинд хүүхэд аюулгүй сурах нөхцөл байдал эрсдэлтэй байгааг харуулсан аймшигт гэмт хэрэг болсон. Тиймээс шат шатны удирдлагуудтай нь хариуцлага тооцохоор аймаг, орон нутгийн удирдлагуудтай нь ярилцаж байна. Өвөрхангай аймгийн Боловсролын газар, сумын удирдлага, сургуулийн удирдлага, дотуур байрны удирдлагуудтай хариуцлага тооцох асуудлыг ярьж байна. Жил бүр сургууль, дотуур байрны орчинд гэмт хэрэг гардаг юм байна. Тэрийг олон нийт л мэддэггүй болохоос. Тиймээс хуулийн хүрээнд эрхзүйн шинэчлэл хийх шаардлагатай байна. Хамтарсан шалгалт оруулсан байгаа" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ