Л.Энх-Амгалан: Эрдэнэт, Дархан, Өмнөговьд их, дээд сургуулийн цогцолбор байгуулах тогтоол баталлаа
2021.10.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Энх-Амгалан: Эрдэнэт, Дархан, Өмнөговьд их, дээд сургуулийн цогцолбор байгуулах тогтоол баталлаа

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрээр "Их, дээд сургуулиудыг орон нутагт сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоол баталлаа. 98 их, дээд сургуульд 150 мянга орчим оюутан суралцдаг. Үүний 143 мянга нь Улаанбаатар хотод суралцаж байна. 7000 буюу дөнгөж тавхан хувь нь орон нутагт байгаа найман сургуульд суралцаж байна. Эрдэнэт, Дархан, Өмнөговьд их, дээд сургуулиудыг сургалт, эрдэм эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгож МУИС, ШУТИС, ХААИС-уудыг байгуулна. Хоосон тал дээр сургууль байгуулахгүй. Тухайн аймгуудад байгаа сургууль, дотуур байрны барилгуудыг ашиглаж өргөтгөл хийх замаар байгуулна. Орон нутагт суралцах оюутнуудад Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгоно. Багш нарын тухайд одоо орон нутагт ажиллаж байгаа их, дээд сургуулиудын багш нар ЕБС-ийнхаа багш нараас бага цалинтай байгаа. Тиймээс Улаанбаатарт багшилж байгаа багш нартай ижил цалин, нэмэгдэл, нийгмийн баталгаа олгоно. Орон сууцны зээлд хамруулна

Орон нутагт байгуулах сургуулиудын хөтөлбөртэй Улаанбаатарт байгаа сургуулиудын хөтөлбөрийг давхцуулахгүй. Ирэх жилийн элсэлтээс эхлээд энэ тогтоолыг хэрэгжүүлнэ. Засгийн газраас баталж байгаа тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны төсвийн төсөлд 10 орчим тэрбум төгрөг суулгасан" гэлээ. 

ШИНЭ МЭДЭЭ