2021.10.19
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Төрийн худалдан авах ажиллагааг сайжруулахад үндсээр нь авж хэлэлцэх ёстой

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан өнөөдрийн \2021.10.19\ хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: 

УИХ-ын гишүүн Х.Ганхуягт талархаж байна. Энэ ажлын хэсэгт орсон гишүүд салбарт үүссэн асуудлуудыг шийдэх гэж цаг хугацаа шаардсан ажлыг нугалан тайлангаа оруулж ирж байгаа нь зөв. Гишүүдийн ярьдагтай адилхан Монгол Улсад цаашдаа худалдан авалт хийх агентлаг гэж байх юм бол ямар чиг үүрэг, хариуцлага хүлээдэг байх ёстой, хэрхэн худалдан авалт зохион байгуулдаг байх ёстой вэ? гэх хуулт эрхзүйн үндэслэл талаас нь үзэх ёстой. 

Засгийн газарт худалдан авах агентлагийг цахимжуулах, ил тод болгох чиглэлээр саналууд гарсан. Энэ ажил хийгдэнэ гэж бодож байна. Ирэх оноос ахиц дэвшил гарна гэсэн хүлээлт байна. Өнөөдөр асуудал юунд байна вэ? гэхээр эрх шилжүүлэх асуудалд гишүүд дүүрэг, аймаг руу шилжүүл гэдэг зовлон байдаг. Эцсийн дүндээ захиалагчийн хяналт буюу захиалагч гэж хэн бэ? Гүйцэтгэгч гэж хэн бэ? Ямар үүрэгтэй байх вэ? гэдэг асуудал хоёр талд нь гаргах хэрэгтэй. 

Энэ жил худалдан авах бүх үйл ажиллагааг худалдан авах агентлагт шилжүүлсэн. Гэтэл ямар нөхцөл байдал үүсэн бэ? гэхээр тэр газрын хийж байгаа ажил нь тендер зарлаад гэрээгээ зураад л наашаа өгчихсөн. Тэгтэл нийт ажлынх нь зураг төсөл, улсын комиссод хүлээлгэн өгөх ажил яам дээр ирсэн. Ингэж 20 хувийн ажлыг хийх юм бол яам өөрөө хийсэн нь дээр байсан. Одоо тэгэхээр энэ асуудлыг хэрхэн зохицуулах талаар бид ярилцах хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ