http 6
“Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа
2021.09.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа

БШУ-ны сайд Л. Энх-Амгалан бүх эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ажиллаж, судалгаа хөгжүүлэлтийн ажлын нөхцөл байдалтай газар дээр танилцан, тус салбарт цаашид хийгдэх шинэчлэлийг эхлүүлж байгаа билээ.

Энэхүү тогтоолоор;
  1. Эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үндсэн чиглэлийг тогтоож үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх
  2. Салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх
  3. ШУТСангийн зохион байгуулалт, менежментийг сайжруулах
  4. ШУТҮЗ-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх
  5. Судалгааны лабораториудын менежмент зохион байгуулалтын эрх зүйн шинэ орчин бүрдүүлж, хэрэгжилтийг хангах
  6. Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэх, давтан бэлтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг салбарт тулгамдаж буй шинэчлэлийг хийх боломж ийнхүү бүрдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ