2021.09.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын лаборатори нэгдүгээр сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын нээлт боллоо
Эрдэнэбулган сумын нэгдүгээр сургууль 1923 онд байгуулагдаж байсан түүхтэй. Сургуулийн 100 жилийн ой 2023 онд тохиох юм. Өдгөө математик, англи хэлний гүнзгийрсэн сургалттай улсын тэргүүний лаборатори сургууль болж өргөжин тэлсэн тус сургууль 2021-2022 оны хичээлийн жилд 135 багш ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ, багш, сурагчдын сурч хөгжих, ажиллах таатай орчинг бүрдүүлснээр сургалтын ахиц гарна гэсэн хүлээлттэй байгаагаа онцоллоо.
Архангай аймаг нь 21 аймгийн хэмжээнд боловсролын чанараараа 7 дугаар байрт жагсдаг бөгөөд энэ амжилтаа ахиулахыг салбарын сайд захилаа.