http 6
Тусгай боловсролын мэргэжилтнийг Польш улсад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ
2021.09.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Тусгай боловсролын мэргэжилтнийг Польш улсад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан БНПУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Кшыштоф Бойко-г хүлээн авч уулзлаа.

Манай улсад цэцэрлэг, ЕБС-ийн (2-17 насны ) хөгжлийн бэрхшээлтэй 10 857 хүүхэд байдаг. Тэдгээрийн 65.7 хувь нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Үлдсэн хувь нь боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа шалтгаануудын нэг нь багшлах боловсон хүчний асуудал.

Тиймээс Хэл засал, Оюуны бэрхшээлтэй хүүхдийн боловсрол ба нөхөн сэргээх гэсэн 2 чиглэлээр дипломын дараах болон магистрийн 3 жилийн хугацаатай сургалтанд Монгол улсаас тусгай боловсролын мэргэжилтэн бэлтгэх, багш нараа чадавхжуулахад хамтран ажиллахыг Л.Энх-Амгалан сайд Элчин сайд Кшыштоф Бойкогоос хүслээ.

Мөн хоёр улсын их сургууль хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу , хувийн зардлаар суралцах оюутнууд Бээжин дэх БНПУ-ын Консулын газраас виз авах шаардлагатай байгаа. Энэ асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлэхийг элчин сайдад уламжилсан юм.

ШИНЭ МЭДЭЭ