Шинжлэх ухааны салбарт нэр хүндтэй 5 эрдэмтний онцлох илтгэлийг хэлэлцэж байна
2021.09.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Шинжлэх ухааны салбарт нэр хүндтэй 5 эрдэмтний онцлох илтгэлийг хэлэлцэж байна

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний100 жилийн ойн, Шинжлэх ухааны Академи  байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгээс “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи”/EST2021/ сэдэвт олон улсын бага хурлыг гурав дахь удаагаа Монгол улсад зохион байгуулж байна.

 

Түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд ололт, амжилт, туршлагаасаа хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх нөхцөлийг бий болгож байгаагаар онцлог юм.

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” /EST 2017 ба EST 2019/ сэдэвт олон улсын бага хурлуудад БНХАУ, ОХУ, Герман, Япон, БНСУ, Канад, Польш, ӨМӨЗО, Буриад болон Монгол Улсын давхардсан тоогоор нийт 500 гаруй зочид төлөөлөгч, эрдэмтэн судлаач, багш нарын төлөөлөл оролцож байжээ.

Энэ жилийн “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи”/EST2021/ сэдэвт олон улсын III бага хурлын хувьд ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, АНУ, Австрали, Польш, Франц, Герман, Канад, Филиппин, Афганистан, ӨМӨЗО, Буриад болон Монгол зэрэг 15 орны 200 гаруй төлөөлөгч, бодлого тодорхойлогчид, олон улсын эрдэм шинжилгээний тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож, шинжлэх ухааны салбарт нэр хүндтэй 5 эрдэмтний онцлох илтгэл, ам ан болон ханын 80 гаруй илтгэл (онцлох илтгэл-5, зочин илтгэл-6, бусад-42, ханын илтгэл 23) хэлэлцэгдэж, хурлын эмхтгэлд хэвлүүлэхээр ирүүлсэн нийт 76 бүтээлээс (extended abstract) хянан магадлагаа хийсэн 42 эрдэм шинжилгээний өгүүлэл EST 2021 хурлын эмхтгэлд хэвлэгдэхээр шалгарсан байна.

ШИНЭ МЭДЭЭ