Сурагчдын хоцрогдлыг тодорхойлохын тулд оношлох үнэлгээ хийж эхэллээ
2021.09.22
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Сурагчдын хоцрогдлыг тодорхойлохын тулд оношлох үнэлгээ хийж эхэллээ

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хичээл сургалтын нийт агуулгын 70 орчим хувийг зайнаас эзэмшсэн учир сурагчид тодорхой хэмжээний хоцрогдолд орсон. Хоцрогдлыг үнэлэхдээ эхний ээлжинд багш нараас ямар хичээлийн ямар агуулга дээр хоцрогдсоныг тодорхойлсон.

Дараагийн шатны хоцрогдлын оношилгоог сурагчдаас авч эхэллээ. Оношлох үнэлгээнд ЕБС-ийн 2-12 дугаар ангийн суралцагчдаас түүврийн аргаар сонгогдсон 64000 орчим сурагчид хамрагдана. Судалгааг улсын хэмжээнд 646 сургуульд зохион байгуулж давхардсан тоогоор 29716 хянагч багш, 646 зохион байгуулагч, аймаг, нийслэл, дүүргийн БСГ-ын 60 арга зүйч оролцон ажиллаж байна.

Судалгааны үр дүнд үндэслэн агуулгын хоцрогдлыг нөхөх, цахим хичээлийн үр дүнг тодорхойлох, багшлахуй ба суралцахуйд дэмжлэг үзүүлэх бодлого, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ.

ШИНЭ МЭДЭЭ