http 6
Л.Энх-Амгалан: Нүхэн жорлонг халж, хүүхдүүд тохилог ариун цэврийн өрөөнд бие засдаг болно
2021.09.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Энх-Амгалан: Нүхэн жорлонг халж, хүүхдүүд тохилог ариун цэврийн өрөөнд бие засдаг болно

Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр хамтран нүхэн жорлонтой 800 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор зорьж байгаа талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэв.

Тэрээр “Энэ онд 50 хувь буюу 400 орчим ариун цэврийн байгууламжийг барьж ашиглалтад оруулахаар компаниуд ажиллаж байна. Нүхэн жорлонг халж, хүүхдүүд тохилог ариун цэврийн өрөөнд бие засдаг болно.

Энэ өдрүүдэд манай яамны хөрөнгө оруулалтын газраас дээрх бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцахад эхний ээлжийн 50 гаруй сумын 180 гаруй обьектод суулгалт, угсралтын ажил үр дүнтэй үргэлжилж байна.

Жишээ нь, Завхан аймгийн тухайд Тэс, Баянтэс, Асгат сумдын арван объект арваннэгдүгээр сарын 1-н гэхэд ашиглалтад орно. Удахгүй сумдын сурагчид маань эрүүл аюулгүй орчинд суралцах тав тухтай орчин нөхцөл бүрдэнэ” хэмээжээ.

ШИНЭ МЭДЭЭ