2021.09.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Нүхэн жорлонг халж, хүүхдүүдэд тохилог ариун цэврийн өрөөнд бие засдаг болно
БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан ЕБС-ийн хүүхдүүдийн суралцах орчинг сайжруулах тал дээр авч хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Тэдний нэг нь нүхэн жорлонтой сургуулиудыг тохилог ариун цэврий өрөөтэй болгох ажил юм.
Л.Энх-Амгалан: Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр хамтран нүхэн жорлонтой 800 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор зорьж байгаа. Энэ онд 50 хувь буюу 400 орчмыг нь барьж ашиглалтад оруулахаар компаниуд ажиллаж байна.
Энэ өдрүүдэд манай яамны хөрөнгө оруулалтын газраас дээрх бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцахад эхний ээлжийн 50 гаруй сумын 180 гаруй обьектод суулгалт, угсралтын ажил үр дүнтэй үргэлжилж байна.
Жишээ нь Завхан аймгийн тухайд Тэс, Баянтэс, Асгат сумдын 10 обьект 11 сарын 1 гэхэд ашиглалтад орно. Удахгүй сумдын сурагчид маань эрүүл аюулгүй орчинд суралцах тав тухтай орчин нөхцөл бүрдэнэ гээд харьцуулсан бодит зураг оруулжээ.