2021.09.15
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Энх-Амгалан: Нэг ч хүүхдийг стандарт бус танхимд хичээллүүлэхгүй

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан салбарынхаа үйл ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр: Бидний гол зорилго "сургууль дахин хаахгүй" байж, хүүхдүүдийнхээ хичээлийн хоцрогдлыг бага ч атугай гүйцэхийн төлөө л байгаа.

Вакцины 2-р тунд 12-17 насны хүүхдүүдийн 90%, багш нарын 86% нь хамрагдаад байна. Нийт халдвар авсан хүүхдүүдийн 70% нь сургууль биш гэр бүлийн орчинд авч байгаа гэсэн судалгаа гарлаа.

Стандартын бус орчинд нэг ч хүүхдийг хичээллүүлэхгүй. Танхимаар хичээллэх өдрүүдийг үе шаттай нэмнэ гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ