http 6
Мөрөн сумын гэр хорооллын эко ариун цэврийн байгууламжийн ажил эхэллээ
2021.09.07

Мөрөн сумын гэр хорооллын эко ариун цэврийн байгууламжийн ажил эхэллээ

Гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах ЭКО ариун цэврийн байгууламж төслийг эхний ээлжинд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын гэр хороололд хийж эхэлнэ.

Улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар уг ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм. Энэ онд 30, ирэх онд 90, нийт 120 эко ариун цэврийн байгууламж суурилагдана. Энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа Бумбах компани өнгө үзэмжтэй, чанартай хийж иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэх юм.

Энэ төсөл бол иргэдэд нүхэн жорлонгоо ингэж өөрчлөх боломж байдаг шүү гэдэг үзүүлэх, санаа сэдлийг нь өгөхөд хамгийн гол зорилго оршиж байгаа төсөл юм.

ШИНЭ МЭДЭЭ