http 6
Л.Энх-Амгалан: Харааны бэрхшээлтэй хүүхдэд олгох бүх шатны боловсролын чанарыг сайжруулах ёстой
2021.09.07
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Энх-Амгалан: Харааны бэрхшээлтэй хүүхдэд олгох бүх шатны боловсролын чанарыг сайжруулах ёстой

Монгол улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 1200 хүүхэд байна. Тэдгээрийн 200 нь цэцэрлэг, ЕБС, МСҮТ, их дээд сургууль зэрэг сургалтын байгууллагад хамрагддаг. 

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан брайль үсэгтэй ном, сурах бичиг, цахим сурах бичгийн хангамжийг сайжруулах, цэцэрлэг болон МСҮТ-д суралцагчдын хувьсах зардлыг нэмэгдүүлэх, МСҮТ-ийг Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын төвийн харьяанд шилжүүлэх зэрэг асуудлуудыг хөндлөө.

“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны хүсэлтийн дагуу брайль үсэгтэй ном, сурах бичгийг тус холбооны дэргэдэх хэвлэх үйлдвэрт хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Харааны бэрхшээлтэй хүүхдэд олгох боловсролын чанарыг сайжруулах, иргэдийн ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, технологийн шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран бодит ажил хэрэгч төлөвлөгөө гаргаж ажиллана” гэдгээ салбарын сайдын хувиар мэдэгдсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ