http 6
Багануур дүүргийн багш нарын уулзалт боллоо
2021.09.07
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Багануур дүүргийн багш нарын уулзалт боллоо

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багануур дүүрэгт ажиллав.

Тус дүүрэг нь 2020-2021 оны хичээлийн жилийг ерөнхий боловсролын 4 сургууль, 1 насан туршийн боловсролын төв, 1 мэргэжил сургалт үйлдвэрийн төвд 465 багш, ажилтан, 6567 сурагчтайгаар эхлүүлж байна. Харин энэ хичээлийн жилд 10 цэцэрлэгт 356 багш ажилтан, 2060 хүүхэд суралцаж байна.

Тус дүүргийн багш сурагчид ЭЕШ-д амжилттай оролцсоор ирсэн бөгөөд энэ жил 4-т эрэмбэлэгджээ. Сурагчид байгалийн ухааны хичээлүүдээр илүү амжилт гаргадаг байна. ЭЕШ-д амжилт үзүүлж 750-аас дээш оноо авсан багш сурагчдыг 400|400 хөтөлбөрийн хүрээнд урамшуулдаг байна. Цаашид зөвхөн багш, сурагчийг биш заах аргын нэгдлийг нь урамшуулдаг тогтолцоонд шилжихээр төлөвлөж байгаагаа танилцууллаа.

Цэцэрлэгт хамрагдалт 93 хувь, ЕБС-ийн ээлжийн коэффицент 1.7 байна. Багануур дүүргийн боловсролын салбарт сүүлийн жилүүдэд 16.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгджээ. Цаашид бүтэц орон тоог нэмэгдүүлэх, багш нарыг хөнгөлөлттэй орон сууцны хөтөлбөрт хамруулах, 1980 оны үед баригдсан сургууль цэцэрлэгийн барилгыг шинэчлэх шаардлага байгааг тус дүүргийн удирдлагууд хэлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ