2021.08.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд олгох бүх шатны боловсролын чанарыг сайжруулах асуудлаар санал солилцлоо
Монгол улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 1200 хүүхэд байна. Тэдгээрийн 200 нь цэцэрлэг, ЕБС, МСҮТ, их дээд сургууль зэрэг сургалтын байгууллагад хамрагдаж байна.
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг чанаржуулахад салбар дундын цогц хамтын ажиллагаа чухал болохыг Боловсрол шинжлэх ухааны сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар илэрхийллээ.