Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа
2021.08.16
Гадаад харилцаа

Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Сангийн тэргүүн Каори Ишикаваг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, талархал илэрхийллээ.   

НҮБ-ын Хүн Амын Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Сангийн тэргүүнээр 2018 оноос эхлэн ажилласан хугацаандаа манай улсын боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан болохыг БШУ-ны сайд онцоллоо. Мөн тэрбээр боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр таны эхлүүлсэн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн ажиллах болно. Ялангуяа тэгш хамран сургах зорилгыг хуульд тусгасан. Иймд тусгай хэрэгцээт хүүхдийг тэгш хамран сургах чиглэлээр хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Сангийн тэргүүн Каори Ишикавагийн Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт, хувь нэмрийг үнэлж, Боловсролын тэргүүний ажилтан шагналыг гардуулав.   

ШИНЭ МЭДЭЭ