Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын шинэ эмнэлгийн барилгыг улсын комисс хүлээж авлаа
2021.06.07
Эрүүл мэнд

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын шинэ эмнэлгийн барилгыг улсын комисс хүлээж авлаа

Өмнөх байрын хувьд хуучирч, иргэдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд үнэхээр хүнд болсон байжээ.

Харин УИХ-ын гишүүн, БШУ-ын сайд Л.Энх-Амгалан 2019-2020 онд 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Улсын төсөвт тусгуулж, ийнхүү 2021 онд бүрэн ашиглалтад орж байна. Сумын төвийн дулаан, цэвэр, бохирын шугамд холбогдсон, сум дундын эмнэлгийн жишиг зургаар баригдсан харьцангуй хүчин чадал сайтай эмнэлэг болжээ.

Одоо сумын ЭМТ-ийн эмч, ажилтнууд маань иргэддээ сэтгэл хангалуун үйлчлүүлэх боломжийг олгож, тусламж үйлчилгээний чанар илүү сайжирна гэдэгт итгэлтэй байна. Энэ жил тус эмнэлэгт Элэг Бүтэн Хөвсгөл хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн Мобайл технологийг нэвтрүүлэх аж.

ШИНЭ МЭДЭЭ