http 6
Л.Энх-Амгалан: Ариун цэврийн байгууламж хамгийн цэвэр, хамгийн тохилог байх ёстой
2021.04.28
Орон нутгийн хөгжил

Л.Энх-Амгалан: Ариун цэврийн байгууламж хамгийн цэвэр, хамгийн тохилог байх ёстой

Зах дээр зогсож амьдралаа үүрч яваа, гэр бүлээ тэжээдэг хүмүүсийн хөдөлмөрийн орчин их хүндрэлтэй байдаг. Гадаа халуун, хүйтэн агаарийг үл хайхран зогсоно, тэр дундаа бие засах газар асуудалтай байдаг учир тохилог ариун цэврийн байгууламж барих шийдэлд хүрч 300 сая төгрөгийн санхүүжилтийг УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан шийдвэрлэж өгсөн юм.

Тун удахгүй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнсний захын дэргэд цэвэр, бохир, дулааны шугамд холбогдсон тохилог "АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ"-ийг ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Мөн дараагийн байгууламж аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашаанд баригдана.

Тус газар хөдөө орон нутгаас ирсэн олон хүн холхидог хөл ихтэй, тиймээс яарч сандарсан үедээ тохилог орчинд бие засаад, халуун усаар гараа угаадаг болгох нь байгууламжийн нэг хэрэгжилт юм.

Ашиглалтыг Мөрөн сум хариуцаж, ажлын байр гаргах чиг үүрэгтэй. Тохилог орчинд орж гарсан хүн бүр соёлтой байна гэдэгт итгэж байна. Түүнчлэн олон төрлийн жорлонгийн шийдлийг сүүлийн 2-3 жил эрчимтэй судалахад, бэрхшээлтэй хэл ам дагуулдаг төсөл боловч соёл хөгжлийг бий болгоход хичээл зүтгэл үр дүн чухал юм.

ШИНЭ МЭДЭЭ