Хөвсгөл аймгийн 10 сумын 10 багт үүрэн холбооны 4 жи сүлжээ орно
2021.04.20
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймгийн 10 сумын 10 багт үүрэн холбооны 4 жи сүлжээ орно

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Цахим Хөвсгөл хөтөлбөрийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Хөвсгөл аймгийн хөдөөгийн алслагдсан багуудыг холбоожуулах 4 жи сүлжээ оруулах төсөл” хэрэгжүүлэх санал гаргаж 2021 оны төсөвт 1.5 тэрбум төгрөг тусгуулсан байдаг.

Харин энэ төсөл удахгүй ажил хэрэг болохоор тус төслийн гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендер зарлагджээ.

2021 ондоо багтааж,
  • Арбулаг сумын Сүмбэр багийн Хүрэнчулууны таг,
  • Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн төв
  • Ренчинлхүмбэ сумын Хөндийн багийн Цахир уул
  • Тариалан сумын Ар тархи багийн Цоройдог уул
  • Төмөрбулаг сумын Жаргалант багийн Хэц давааны орой
  • Улаан-Уул сумын Соёо, Мунгараг багийн дунд Боштог уул
  • Цагаан-Үүр сумын Уялган багийн Баян хошууны хөрөөлөг
  • Цэцэрлэг сумын Ренчинжугнай, Уранхайрхан багийн дунд Их овоо
  • Чандмань-Өндөр сумын Хайрхан толгой багийн Ар даагайн орой
  • Эрдэнэбулган сумын Бөөрөлж багийн Цогт Өндөрийн орой
  • зэрэг 10 цэгт гар утасны үүрэн холбооны станц суурилуулж, 4 жи сүлжээнд холбох ажлын гүйцэтгэнэ.

Цахим Хөвсгөл хөтөлбөрийн хүрээнд 2013 оноос хөдөөгийн 88 багийг холбоожуулж, Бүх сумаа шилэн кабельд холбох ажил амжилттай хэрэгжиж 22 суманд татагдсан. Хөдөөгийн багуудад Юнителийн үүрэн холбооны станц суурилуулж, холбоо харилцаа нэвтрүүлэх ажлыг улсын болон хувийн зардлаар сүүлийн 9 жил тасралтгүй хийж иржээ.
Анхны багийн үүрэн холбооны сүлжээ Галтын Зүрх баг, Төмөрбулагийн Тээл багууд 2012 оны өвөл, намарт орж байсан.

Өмнөх жил буюу 2020 онд Их-Уул сумын Асгат баг, Рашаант сумын Талын-Ус баг, Төмөрбулаг сумын Нарийн баг, Жаргалант сумын Цэцүүх баг, Галт сумын Хужирт, Зүрх багийн Халзан даваанд тус тус сүлжээ тавигдсан юм.

ШИНЭ МЭДЭЭ