2021.01.27
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Л.Энх-Амгалан: Төрөөс гаргасан шийдвэрийг иргэд хүртэхгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Туваан болон УИХ дахь Ардчилсан Намын гишүүдийн хамтран боловсруулсан Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Нилээн хэдэн тогтоол гаргалаа. Хууль гаргалаа. Гэхдээ бидний баталсан хууль хэрэгжих хэрэгтэй байна. Монгол улсад 495 банк бус санхүүгийн байгууллага байна. Эндээс 169,000 зээлдэгч 159 тэрбум төгрөгний зээлдээ өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан. Шийдвэрлэсэн нь 118,000 хүний асуудал. Амьдрал дээр 495 банк бус байгууллага 495 шалтаг нөхцөл гаргаж байна.

Хүү авч, торгууль ногдуулдаг нь хэвээрээ байна.Том толгойтой хүмүүс хууль хэрэгжүүлэхгүй байна. Толгой дээр гарсан хүмүүст дохио өгөх хэрэгтэй. Иргэдэд ямар зээлийг яаж хойшлуулах боломж байгаа талаар иргэдэд нээлттэй 24 цагийн утас ажиллуулах хэрэгтэй. Банкнууд өөр өөрийнхөөрөө хандаж, иргэд хохирч байна.Төрөөс гаргасан шийдвэрийг иргэд хүртэхгүй байна. Шахаж, шаардах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Хариуцлага тооцох асуудал хуулийн төсөлд орсон. Хуулийн 50 хувь хэрэгжиж, 50 хувь хэрэгжиддэггүй. Иргэдэд мэдээлэл олон газраас хүрч төөрөгдүүлдэг. Үүнийг нэг урсгалтай цахим мэдээллийн сантай болгох талаар оруулсан.

ШИНЭ МЭДЭЭ