2021.01.14
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Оюуны өмчтэй холбоотой хохирлын хэмжээг тодорхойлсон уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа:

Оюуны өмчийн хулгай газар авсан ийм зохицуулалт муутай улс орон болсон. Наад зах нь төр засгаасаа авахуулаад Microsoft -ийн лицензтэй программ хэрэглэдэг үү үгүй юу? Монголын 192000 хүний хэрэглэж байгаа программ лицензтэй юу гэхэд бид цөхөрнө л дөө. Энэ нэр хүндтэй компаниудын өмнө.

Жилд Монголд оюуны өмчийн хулгайнаас болж зохиогч, эдийн засагт ирж байгаа хохиролд судалгаа тооцоо байна уу? Бид ямар боломжуудыг алдаж байна вэ?

Цахим орчны оюуны хулгай маш их ихсэж байна гэж ярьж байна. Энэ чиглэлээр орж ирж байгаа хуульд ямархуу зохицуулалт орж ирж байгаа вэ?

Түүний асуултанд Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нэмэлт тодруулга хийлээ:

ШИНЭ МЭДЭЭ