2021.01.07
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Л.Энх-Амгалан: Илүү цагийн, ээлжийн ажлын асуудлыг хэрхэн сайжруулж байгаа вэ?

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,01,06,/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа:

Алслагдсан газар дээр очиж байгаа залуучууд ээлжээр их ажилладаг. Өөрөө зориод очсон учраас сунаж ажиллах, амьдралын шаардлагууд үүсээд байдаг. Тэрийг нь ажил олгогч янз бүрээр ашигладаг.

Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг илүү ойлгомжтой болгож байгаа заалт уу? Хэдэн өдрөөр явдаг жолооч нарын асуудлууд байна. Уурхай дээр ажилладаг залуус байна. Одоо үүсээд байгаа нөхцөл байдлуудыг ажил олгогчдын зүгээс, ажилтны зүгээс илүү цаг, ээлжийн ажилтнуудын асуудлыг илүү шинэ түвшинд гаргаж байгаа гэж ойлгоод байгаа зөв үү?

Түүний асуултанд Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ